Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр төрийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг оновчтой ашиглах, үр ашгийг тогтвортой хүртэх төслийг хэрэгжүүлж байна.
“Ухаалаг засаг” төслийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд бараа, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээнүүд багтсан. Худалдан авалтыг Дэлхийн банк журмын дагуу зохион байгуулдаг.
Дотоодын тендерийг өдөр тутмын сонин, ХАА-ны цахим портал, ТӨБЗГ, төслийн цахим хуудас, фэйсбүүк хуудас, олон улсын тендерийг дээрхээс гадна UNDB online эсвэл DGmarket цахим хуудсаар зарладаг.
Иргэдийн санал, мэдээлэлд дүн шинжилгээ хийх систем; Иргэдийн дуу хоолой, саналын судалгаанд үндэслэн төр засгийн шийдвэр
Төрийн энтерпрайз архитектур; Мэдээлэл саадгүй солилцох стандарт; Төрийн мэдээлэл солилцох төвийн өргөтгөл;
TIER-3 стандартад нийцсэн, олон улсын гэрчилгээтэй нөөц дата төв; Төрийн цахим санах ойн байглийн гамшиг, осол болон бусад эрсдлээс 100 хувь хамгаалагдана.
Инновацийг дэмжих сан; Дотоодын үйлдвэрлэл, старт-ап бизнесийн дэмжлэг; Нээлттэй өгөгдлийн эцсийн бүтээгдэхүүнүүд.
Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх; Эдийн засгийн суурь мэдээллийн сан.
Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ; Хууль эрхзүйн орчны баримт бичгүүд; Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал;
Төрөлжсөн, хүртээмжтэй статистикийн мэдээ; Статистикийн нээлттэй өгөгдөлд суурилсан судалгааны бүтээгдэхүүнүүд.
Мэдээллийн технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх чадварлаг төрийн албан хаагчид