Инновацийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжүүлэгч талууд уулзлаа

Инновацийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжүүлэгч талууд уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд гараа бизнес эрхлэгчдэд зориулж инновацийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч, зохион байгуулагч талууд өнөөдөр уулзаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, журмын асуудлаар ярилцлаа.

✅ Хөтөлбөрийн нэр: Инновацийг дэмжих хөтөлбөр
✅ Хэрэгжүүлэгч байгууллага: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
✅ Зохион байгуулагч: “Шинэ эхлэх цэг” ТББ (Startup Mongolia)
✅ Харьяалагдах төсөл: “Ухаалаг засаг” төсөл
✅ Санхүүжилт: Дэлхийн банк
✅ Хөтөлбөрийн зорилго: Засгийн газрын тэргүүлэх салбарын зорилтуудыг дэмжихэд чиглэсэн нээлттэй өгөгдлийн болон хөдөлгөөнт холбооны
аппликэйшн хөгжүүлэх, нэвтрүүлэх
✅ Хэрэгжих хугацаа: 2020 оны сүүлийн хагас жил.

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.07.22