Зөвлөх үйлчилгээний урилга: Бизнес аналитик, загварчлалын мэргэжилтэн

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

 

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

 

Төслийн дугаар:  5483-MN

 

Зөвлөх үйлчилгээний нэр:  Бизнес аналитик, загварчлалын мэргэжилтэн

 

Зөвлөх үйлчилгээний дугаар:  1.2.2A

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь бизнес-аналитикийн программ (BA) нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд Бизнес-аналитикийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Бизнес аналитик, загварчлалын зөвлөх (хувь хүн) авч ажиллуулахаар төлөвлөж байна.

Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий бие даасан зөвлөхийг  сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Шалгуурын хураангуй:

  • Компьютерын шинжлэх ухаан, мэдээллийн менежмент/технологи, статистик, эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэргээс доошгүй боловсролтой;
  • Үндэсний эсвэл олон улсын төвшинд төсөл удирдаж ажиллах чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
  • Бизнесийн буюу үйл ажиллагааны загварчлал, Өгөгдлийн сан, өгөгдлийн загварчлал, тухайлбал Oracle, Microsoft SQL Server, MySQL-н ойлголт мэдлэгтэй;
  • Хяналтын самбар (dashboards), инфографик танилцуулгын загвар боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
  • Өгөгдлийн дүн шинжилгээ, түүний дотор таамаглал боловсруулах, харьцуулсан шинжилгээ, хүн ам зүй, газар зүйн шинжилгээ, түүхэн чиг хандлагын шинжилгээ, сценар төлөвлөлт, Дельфи техник, статистикийн үндсэн тооцооллын (голч, дундаж, хэвийн тархалт гэх мэт) чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
  • Бизнесийн шинжилгээний хэрэгслүүд, статистикийн багцууд, тухайлбал SPSS, SAS, Tableau, бизнесийн тандалт, тайлангийн хэрэгсэл, RevoScaleR гэх мэт R-т суурилсан хэрэгслүүдийг ашиглаж байсан туршлагатай;
  • Англи, Монгол хэлээр харилцах (бичгийн, ярианы, илтгэлийн) ур чадвартай;
  • Иргэдтэй харилцах төвийн үйл ажиллагаанд бизнесийн аналитик хийж байсан туршлагатай бол давуу тал болно;

Дээрх шалгуурыг хангах сонирхсон зөвлөхүүд дараахь бичиг баримтыг Монгол, Англи хэл дээр бүрдүүлж, битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);
  • CV, дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбарууд, хийсэн ажлуудын хуулбарууд);
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолт;

 

Ажлын даалгаврыг англи хэл дээр www.smart.gov.mn/1-2-2a-eng, монгол хэл дээр  www.smart.gov.mn/1-2-2a-mon татаж үзнэ үү.

 

Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.

 

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан үнэлгээний аргыг ашиглана.

Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: soyolerdene@smart.gov.mn

 

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

 

Энэхүү ажлын даалгаварт 12 хүн/сар зарцуулахаар төлөвлөж байна.  Ажлын хангалттай гүйцэтгэл, ажлын хэрэгцээ шаардлагаас хамаарч гэрээг шинэчлэх боломжтой. Уг ажлыг Монгол улсад хийж гүйцэтгэнэ. Бизнесийн аналитик, загварчлалын мэргэжилтэн нь ЗГХЭГ-тай гэрээ байгуулж, ЗГХЭГ-ын Бизнесийн аналитик, МТ-ийн мэргэжилтэн болон бусад холбогдох багтай нягт хамтран ажиллана.