ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Үндэсний статистикийн хороонд компьютер, тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: NCB-3.2.5A
Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Үндэсний статистикийн хороонд компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх дэд төслийг хэрэгжүүлж байна. Дэд төслийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны албан хэрэгцээнд ширээний болон зөөврийн компьютер, дагалдах хэрэгсэл нийлүүлнэ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ширээний болон зөөврийн компьютер, дагалдах хэрэгсэл нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
Төгрөгийн данс: | |
Хүлээгч байгууллага: | Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
Хүлээн авах дансны нэр: | ЗГХЭГ НС |
Дансны дугаар: | 100900010408 |
Харилцагч банк: | Төрийн сан |
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Санхүүгийн шаардлага:
Туршлагын шаардлага:
Тендер шалгаруулалтыг 2011 оны 1 дүгээр сард боловсруулж гаргасан ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журам, санхүүжилтийн хэлэлцээрийн 2 дугаар хавсралт дахь Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэнэ.
Тендерийн хамт 5,000,000 (таван сая) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэстний гудамж 1/5 Засгийн газрын 2-Б байр 303 тоот, хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Ажилтны нэр:Д.Соёл-Эрдэнэ
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэстний гудамж 1/5 Засгийн газрын 2-Б байр 303 тоот
Утас: 976-11-264870;
И-Мэйл: procurement@smart.gov.mn