Тендерийн урилга: ҮДТ-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019  оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах   

Тендер шалгаруулалтын дугаар: NCB-2.1.9

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь “Төрийн мэдээлэл солилцооны системийг сайжруулах” дэд төслийг хэрэгжүүлж байна. Үүнд: Үндэсний дата төвийн төрийн мэдээлэл солилцооны системд ашиглагдах сервер, сүлжээний тоног төхөөрөмж, серверийн өрөөний тоноглолыг нийлүүлж суурилуулалтыг хийнэ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  сервер, стореж, сүлжээний төхөөрөмж, серверийн өрөөний хөргөлт, галын дохиолол болон дагалдах  тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулалтыг хийх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Төгрөгийн данс /MNT payment/
Хүлээн авагчийн нэр /Beneficiary’s name/: ХХМТГазар /Communication and Information Technology Authority/
Хүлээн авагчийн дансны дугаар /Beneficiary’s  Account No./: 100900008006
Хүлээн авагч банк /Beneficiary’s bank/: Төрийн сан /State Treasury bank/)

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Санхүүгийн шаардлага:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018, онуудын борлуулалтын орлогын дундаж нь 1,000,000 ам.доллар буюу 2,500,000,000 төгрөгөөс багагүй байх. Хэрэв түншлэлээр оролцож байгаа бол түншлэлийн аль нэг гишүүн санхүүгийн шаардлагын 50% -г дангаар хангасан байна.

Туршлагын шаардлага:

  • Сүүлийн 3 жилийн хугацаанд техникийн тодорхойлолтод тусгагдсан тоног төхөөрөмжтэй үзүүлэлт болон гэрээний үнийн хувьд ижил төстэй 2 гэрээ хэрэгжүүлсэн туршлагатай байх (Гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлнэ)

Тендер шалгаруулалтыг 2011 оны 1-р сард боловсруулж гаргасан ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журам, санхүүжилтийн хэлэлцээрийн 2 дугаар хавсралт дахь Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэнэ.

Тендерийн хамт 9,500  (Eсөн мянга таван зуун) ам.долларын буюу 24,000,000 (Хорин дөрвөн сая) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 3 сарын 28 ны өдрийн 14:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Төв шуудан Сүхбаатрын талбай -1  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 201 тоот, хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 3 дугаар сарын 28ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Ажилтны нэр:Ч.Нургул;  

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэстний гудамж 1/5 Засгийн газрын 2-б байр 303 тоот;

Утас: 976-51-264899

И-Мэйл: nurgul@smart.gov.mn, procurement@smart.gov.mn