Нөөц дата төвийг байгуулах ТЗҮ-ний ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Үндэсний дата төвийн нөөц төвийг байгуулах техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, “Микросити” ХХК-ийн Ц.Нямхүү нар гарын үсэг зурлаа.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээгээр цахим засгийн дэд бүтцийг бэхжүүлэх, найдвартай ажиллагааг хангах Үндэсний дата төвийн нөөц төвийг Монгол Улсад байгуулах зорилгоор олон улсын TIER-3 стандартын шаардлага хангасан технологийн шийдэл, холбогдох техникийн баримт бичгийг боловсруулах юм.

Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, “Ухаалаг засаг” төслийн захирал Ч.Даваажамц, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Д.Батбаяр, “Ухаалаг засаг” төслийн зохицуулагч Ч.Нургул, “Микросити” ХХК-ийн Төслийн удирдагч Л.Хангал, тус компанийн хамтрагч “Шнейдар Электрик Монголиа” –ийн ерөнхий менежер С.Ариунзаяа нар оролцлоо.

 

 

 

 

2017.01.28