УХААЛАГ ЗАСАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УЛСЫН БҮРТГЭЛИЙН 77 ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛСАН

Ухаалаг засаг төсөл 2015-2022 онд хэрэгжиж, Монгол Улсын Дижитал хөгжлийг дэмжихэд цогц хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.

 

Өнгөрөгч долоо хоног төслийн Дэлхийн банкны багийн төлөөллүүд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олонтой уулзаж, төслийн үр дүнтэй танилцлаа.

 

2022.03.31-ний мэдээгээр төслийн хүрээнд Улсын бүртгэлийн нэг шатлалт 22, хоёр шатлалт 55 нийт 77 үйлчилгээг цахимжуулсан. Эдгээр үйлчилгээг иргэд, ААН цахимаар 2 сая гаруй удаа авч, тэднээс 30 гаруй тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан иргэд бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй хаа байгаа газраасаа авах боломжтой болсныг онцлов.

 

Тэрээр эдгээр үйлчилгээг хүргэх систем, техник хангамж, цахим системийг Ухаалаг засаг төслийн хүрээнд бэхжүүлсэн бөгөөд энэ үр дүнд суурилан цаашид цахим үйлчилгээний мэдээлллийн сан, системийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

 

Дэлхийн банкны дижитал хөгжлийн ахлах мэргэжилтэн, Ухаалаг засаг төслийн багийн дэд ахлагч Женнифер Гуй улсын бүртгэлийн хамт олны шургуу хөдөлмөр, оновчтой төлөвлөлтийн үр дүнд өнөөдрийн үр шимийг хүртэж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

 

 

Ухаалаг засаг төслийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэрэгжүүлсэн төслүүдийн товч үр дүнгээс дурьдвал:

  • Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нийт 77 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, эдгээр үйлчилгээг иргэд ААН 3 сая орчим удаа авсан. Иргэдээс эдгээр үйлчилгээг уламжлалт хэлбэрээр авах байсан зардлаас 30 төгрөгийг хэмнэжээ.
  • Эд хөрөнгийн цахим бүртгэлийн цахим үйлчилгээг улс орон даяар хүргэсэн. Цахим үйлчилгээний суурь мэдээллийн сан болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн мэдээллийг бүрэн хэмжээнд цахимжуулж, нэгдсэн санг ашиглаж байна.
  • Улсын бүртгэлийн цахим мэдээллийг хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг хангах стандарт нийцсэн сервер тоног төхөөрөмж бүхий өрөөг ашиглалтад оруулсан. Өмнө нь 5 өөр өөр байршилд хадгалагдаж байсан цахим мэдээллийг нэг дор аюулгүй газар хадгалах, хамгаалах боломжийг бүрдүүлсэн.
  • 11 аймгийн иргэд, ААН үл хөдлөх хөрөнгийн лавлагааг өмнө архиваас 3 хоногийн турш хайж гаргадаг байсан бол иргэн, ААН 24/7 горимоор 3 минутын дотор авах боломжтой болсон.
  • ААН-ын эдийн засгийн баталгаа үл хөдлөх хөрөнгийн архивын анхдагч буюу эх нотлох баримтыг найдвартай, аюулгүй хадгалах, хамгаалах архивын тоног төхөөрөмжийг нийлүүлж, Улаанбаатар хотын 9 дүүрэгт тус тусдаа байршиж байсан баримтууд нэг дор аюулгүй хадгалж, гэмтэх устах эрсдэлээс бүрэн хамгаалсан.
  • Ковид цар тахлын хор хөл хорионы үеэр болон цаашид улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг тасралтгүй харилцах, суралцах боломжийг олгож, цахим хурал, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, танхимыг ашиглалтад оруулсан.

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2022.06.20