Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ
“УХААЛАГ ЗАСАГ II ТӨСӨЛ”-ИЙН УДИРДАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026/07/08
29 үзсэн

Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг II төсөл”- ийн Удирдах хорооны ээлжит хурал (2026 оны 07 сарын 02-ны өдөр) боллоо.

Хурлаар төслийн эхний хагас жилийн хэрэгжилтийн явц, үр дүн, мөн хоёрдугаар хагас жилийн худалдан авах ажиллагаа, үйл ажиллагааны болон зарцуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн, шинэчлэн баталлаа.

“Ухаалаг Засаг II төсөл”- ийн Удирдах хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, И-Монгол академи УТҮГ-ын нийт 7 төлөөлөл багтдаг.

“Ухаалаг засаг II төсөл”-ийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн дижитал үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадвар болон дижитал технологи суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр ЦХИХХЯ нь 2023 - 2027 онд хэрэгжүүлж байна.