Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Төслийн тухай

Монгол Улсын дижитал засаглалыг цахимжуулалтын дараагийн үе шатад хүргэж, өргөжүүлэх. Улс орны эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байр, өсөлтийг хангах зорилгоор дижитал эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг төслийн хамрах хүрээнд оруулан өргөжүүлж байна.

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Монгол Улс болон Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Ухаалаг засаг-2” төслийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Энэхүү төслийн “Төслийн хөгжлийн зорилго” (ТөХЗ) нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.

ХУГАЦАА: 2023-2027 он

САНХҮҮЖИЛТ: Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн Ассоциацийн хөнгөлттэй зээл ($40.7 сая)

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (удирдлага, зохион байгуулалт)

ҮР ШИМ ХҮРТЭГЧ БАЙГУУЛЛАГУУД:

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
  • Эдийн засаг, хөгжлийн яам;
  • Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар;
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
  • Авлигатай тэмцэх газар;
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар.


ТӨСЛИЙН БҮРДЭЛ ХЭСГҮҮД

БҮРДЭЛ 1: Дижитал шилжилтийн таатай орчныг бүрдүүлэх

  • Дижитал шилжилтийн талаарх бодлого, дүрэм, журмыг сайжруулах 
  • Дижитал шилжилттэй холбоотой хууль, эрх зүй, зохицуулалт, бодлого, институтийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай дүн шинжилгээ хийх, техникийн туслалцаа үзүүлэх;  
  • Цахим шилжилт хийхэд шаардлагатай дүрэм журмуудын хийдэл, зөрчлийг тогтоож, санал боловсруулах.  


БҮРДЭЛ 2: Дижитал засгийн шилжилтийг нэвтрүүлэх  

Төрийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлж, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, стратегийн үйлчилгээ үзүүлэх  

  • Төрийн үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia порталд байршуулах, төрийн цахим үйлчилгээний зааварчилгааг боловсруулах;  
  • Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн үйл ажиллагааг шинэчлэх, хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх, системийн шаардлагыг боловсруулах, системийг нэвтрүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын төрийн худалдан авалтын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, ялангуяа цахим шийдлүүдийг нэвтрүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн актуудыг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх; 
  • Бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл онлайнаар олгох нэг цонхны систем хөгжүүлэх, системийн шаардлагыг боловсруулах, системийг нэвтрүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд процессын шинжилгээ хийх, процессын шинжилгээ хийхэд хуулийн дэмжлэг үзүүлэх;  
  • Ашиг сонирхлын зөрчил, орлого, хөрөнгийн мэдүүлгийн системийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх;  
  • Үндэсний аялал жуулчлалын нэгдсэн платформыг шинэчлэх, 
  • Засгийн газрын шийдвэрийн цахим систем болон архивын цахим систем хөгжүүлэх, дижитал кабинетийн тогтолцоог хөгжүүлэх, хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх боломжийг бий болгох;  
  • Байгаль орчны мэдээллийн сангийн системийг шинэчлэн хөгжүүлэх;  
  • Монгол Улсын  төрийн дижитал шилжилтийн түвшинг үнэлэх; 
  • Олон улсын үнэлгээний системийг хөгжүүлэх; 


Үндэсний дата төв болон түүний Нөөц дата төвийг шинэчлэх  

  • Үндэсний дата төв, түүний Нөөц дата төвийн техник хангамжийн хүчин чадлыг сайжруулах;   
  • Төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем (ХУР)-ийг тархсан бүтцэд  шилжүүлэх, техникийн шаардлагыг боловсруулах, гэрээний хэрэгжилтийг хянахад дэмжлэг үзүүлэх;  
  • Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх;  
  • Интернэтийн харилцан холболтын төхөөрөмжийг шинэчлэх;  
  • Хөдөө орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах;   
  • Цахим шуудангийн линзензээр хангах замаар төрийн байгууллагууд хооронд цахимаар мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх;  
  • Арилжааны үүлэн тооцооллын үйлчилгээ ашиглах боломжийг үнэлэх, төвлөрсөн бус дэд бүтэц бүхий захын тооцооллын загварыг нэвтрүүлэх;  
  • Холбогдох төрийн байгууллагуудын дундын хэрэглээнд зориулсан нийтлэг үйлчилгээ идэвхжүүлэгчийг нэмэх.  


 Үндэсний кибер аюулгүй байдлын онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах Мэдээллийн аюулгүй байдлын багийн чадавхыг нэмэгдүүлэх, Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг бэхжүүлэх  

  • Үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлын яаралтай тусламжийн багийг байгуулж, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;  
  • Үндэсний хэмжээний кибер халдлагад хариу үзүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх;   
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын нөөц төвийг техник хангамж, мэдээллийн сан аюулгүй байдлын лицензээр хангах замаар системийн аюулгүй байдлыг бэхжүүлэх. 


Төрийн их өгөгдлийн дэд бүтэц бий болгох, хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх техникийн орчныг бүрдүүлэх  

  • Төрийн "Их өгөгдлийн сан" үүсгэх, хэрэгжүүлэх;  
  • Үндэсний дата төвийн нөөц төвийн "Б" өрөөг тоноглох;  
  • Хиймэл оюун ухааны суурь дэд бүтцийг бий болгох, үүсгэх, хэрэгжүүлэх.


БҮРДЭЛ 3: Дижитал эдийн засгийг хөгжүүлэх

Төрийн албан хаагчид, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх;  

  • Төрийн болон төрийн захиргааны албан хаагчдын онлайн сургалтын порталыг сайжруулах;  
  • Зорилтот бүлэг (ахмад настан)-ийн иргэдэд дижитал ур чадварын үндсэн ба шаардлагатай мэдлэгийг олгон цахим ур чадварыг дээшлүүлэх  туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх;   


Залуучуудад зориулсан дижитал технологид суурилсан ажлын байр  бий болгох;  

  • Дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих, залчуудад зориулсан  дижитал технологид суурилсан ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх.  


БҮРДЭЛ 4: Төслийн удирдлага, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх
БҮРДЭЛ 5: Онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө


ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭНЭ

  • Дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлж, Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих.

Цахим ур чадвар нэмэгдэнэ

  • Төрийн албан хаагчид болон иргэдэд чиглэсэн цахим салбар дахь ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах.


ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ГАРГАНА

  • Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.


ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

  • Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.