Төслийн хүрээнд төрийн албан хаагчид чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдан мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
“Ухаалаг засаг II төсөл” нь үр шим хүртэгч байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сургалт, хөгжлийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд “И-Монголиа академи”-ын 12 албан хаагч “Agile болон Scrum Master аргачлал”- ын ур чадварын сургалтад амжилттай хамрагдлаа.
Сургалтаар оролцогчид Agile, Scrum-ийн зарчим, багийн хамтын ажиллагаа, ажлын төлөвлөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл явцыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн юм.
Тэд сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа байгууллага, салбарын үйл ажиллагаа, өдөр тутмын ажилдаа хэрхэн хэрэгжүүлж буй талаарх сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.


