“Ухаалаг засаг II төсөл” -ийн хүрээнд чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдсан албан хаагчдын сэтгэгдлээс хүргэж байна
Онол, практикийг хослуулсан маш үр өгөөжтэй сургалт байлаа. Agile болон Scrum аргачлалын үндсэн ойлголтуудыг энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарлаж, бодит жишээ, кейсүүдээр дамжуулан ажлын орчинд хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдлэг олж авсан. Сургагч багшийн туршлага, заах арга барил нь сургалтыг сонирхолтой, интерактив болгож байсан бөгөөд оролцогчдын асуултад бодит туршлага дээр тулгуурлан хариулж байлаа. Ялангуяа Scrum Master-ийн үүрэг, Agile багийн хамтын ажиллагаа, Sprint төлөвлөлт, Daily Scrum, Retrospective зэрэг үйл ажиллагааг илүү системтэй ойлгоход тус болсон. Энэхүү сургалт нь зөвхөн онолын мэдлэг өгөхөөс гадна ажлын бүтээмж, багийн хамтын ажиллагааг сайжруулах шинэ арга барил олж авахад тусалсан гэж бодож байна.
(Систем нэгтгэлийн газрын Системийн шинжээч А. Эрдэнэцэцэг)
********
Active Directory орчин болон Microsoft Entra ID (Azure Active Directory)-ийн хосолсон орчны бүтэц, зохион байгуулалт, удирдлагын талаар онолын болон практик мэдлэг олж авсан. Group Policy ашиглан хэрэглэгч болон төхөөрөмжид нэгдсэн бодлого хэрэгжүүлэх аргачлалтай танилцсан. Active Directory virtual машин дээр хэрхэн суулгах тохиргоо хийх бие даан суралцсан.
(“И-Монголиа академи” УТҮГ, Сүлжээ, дэд бүтэц хариуцсан инженер Т.Очбадрал)