ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН БАГИЙН АЛБАН АЙЛЧЛАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлхийн банкны төслийн багаас “Ухаалаг засаг II төсөл”-ийн хэрэгжилтийн хүрээнд албан томилолтыг 06 сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Албан томилолтын үеэр Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Таехюн Ли, төслийн багийн хамтран удирдагч Женифер Гуй тэргүүтэй дижитал багийн төлөөлөгчдийг ЦХИХХЯ-ны Сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төслийн Удирдах Хорооны дарга Б.Мягмарнаран нар холбогдох албан тушаалтнуудын хамт хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр төслийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд болон цаашид авах арга хэмжээний талаар санал зөвлөмж солилцлоо.
Томилолтын үеэр айлчлалын баг төслийн үр шим хүртэгч талуудаас “Үндэсний Дата Төв” УТҮГ, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Улсын бүртгэлийн газрын холбогдох албан тушаалтнууд болон зөвлөхүүдтэй уулзаж тэргүүлэх ач холбогдол бүхий дэд төслүүдийн хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтыг үнэлэн, ажлын явцыг эрчимжүүлэх талаар цаашдын алхмуудыг хэлэлцлээ.