Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ – ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН
2025/03/17
9773 үзсэн

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1YS-8kra6L4_JzVNtOiQjpQ0AXgR3-Q5U/view?usp=sharing

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 103 тоот өрөөнд биечлэн 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Намтар /CV/
  • Дипломын хуулбар, дүнгийн хавсралтын хамт
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • НДШ-ийн лавлагаа /2022-2024/
  • Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
  • Ажил горилох тухай захидал
  • Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар
  • Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.

ЦХИХХЯ вэбсайт: Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна – Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам