Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ
2.3.2.1 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, НУУЦЛАЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ ТЕНДЕРИЙН УРИЛГА
2025/04/15
8161 үзсэн

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2025.04.15
Тендер шалгаруулалтын нэр: Улсын бүртгэлийн цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлал аюулгүй байдлыг сайжруулах дэд бүтцийг бий болгох
Тендер шалгаруулалтын дугаар: УЗТ-2/20250802030

Ухаалаг Засаг – 2 төсөл нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийг 2025 оны 05 -р сарын 15 -ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 05 -р сарын 15 -ны өдрийн 11 цаг 30 минут-д нээнэ.

– Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: Зөвшөөрөхгүй
– Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

– Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
– Тендерийн баталгаа шаардах эсэх: 16600000 төгрөг.

– Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: Үгүй
– Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: Үгүй
– Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтын баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд үйлчилгээний хураамж “50,000 төгрөг”-ийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй байна.

Тендерийн баримт бичигтэй холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: Specific Procurement Notice – Smart Government II 2.3.2.1

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1743570135802

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар: https://burtgel.gov.mn/post/67536

Холбоо барих мэдээлэл:

Хаяг: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, 3 давхарт, 306 тоот, Төв шуудан, Сүхбаатарын талбай – 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот

ТХН оффис хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити капитал оффис, 3 давхар, 301 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс

И-мэйл: procurement4@smart.gov.mn

Утас: (976)-51-266211 болон (976)-51-261268 Төсөл хэрэгжүүлэх  нэгж