Дэлхийн Банкны баг Монгол Улсад ажиллаж байна.
Өнөөдөр (2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр) Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, “Ухаалаг засаг 2” төслийн Захирал Д.Цэнгүүнжав, төслийн Зохицуулагч Б.Энхдөлгөөн, холбогдох албан хаагчдын хамт Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч ноён Таехюн Ли, БНСУ, БНХАУ, Монгол Улсыг хариуцсан Үйл ажиллагааны дарга Ларс Кристиан Муллер, “Ухаалаг засаг 2” төслийн багийн ахлагч, Цахим хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Сиоу Чев Куек болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, төслийг төлөвлөгөөт хугацаанд үр ашигтай, амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Дэлхийн Банкны баг албан томилолтын хугацаанд төслийн үр шим хүртэгч голлох байгууллагууд буюу "Үндэсний Дата Төв" УТҮГ-ийн үйл ажиллагаатай танилцан, төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах юм.

