"ЗАХ ЗЭЭЛТЭЙ УРЬДЧИЛАН ХАРИЛЦАХ (EME)" ЦАХИМ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА.
Салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудыг Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл” нь "ЗАХ ЗЭЭЛТЭЙ УРЬДЧИЛАН ХАРИЛЦАХ (EME)" цахим уулзалтад оролцохыг урьж байна.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА: Энэхүү цахим уулзалтаар "Ухаалаг засаг II төсөл" - ийн хүрээнд хэрэгжих "IT Park Innovation Hub" тендерийн бэлтгэл ажлын талаар танилцуулагдана. Тус тендер нь Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх, барилгын дотор засал, тохижилт, аудио-визуал систем суурилуулах зэрэг олон төрлийн ажлыг багтаасан цогц бүтээгдэхүүн, үйлчилгээний багц юм.
Уулзалт нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих худалдан авалтын үйл ажиллагаанд зориулсан бөгөөд салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудад төсөл, худалдан авах ажиллагааны шаардлагыг урьдчилан танилцуулах, санал бодлыг солилцох, оролцоог идэвхжүүлэх зорилготой.
ЦАХИМ УУЛЗАЛТ: 2026 оны 8 дугаар сарын 17-ны Даваа гарагт 15:00 цагт цахимаар зохион байгуулагдана.
Сонирхсон этгээд 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл дараах линкээр хандан БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
https://forms.cloud.microsoft/Pages/ResponsePage.aspx...
Жич: Бүртгүүлсэн имэйл хаягаар цахим уулзалтын линкийг илгээх болно.
Тодруулах зүйл гарвал НТХН-ийн дараах утсаар холбогдоно уу. Утас: 51-261268, 51-261068