2015-2022 оны хооронд хэрэгжүүлсэн “Ухаалаг засаг-1” төслийн үр дүнг эргэн санацгаая

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран 2015-2022 оны хооронд хэрэгжүүлсэн “Ухаалаг засаг-1” төсөл нь Монгол Улсын Дижитал хөгжлийг дэмжихэд цогц хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.

Төслийн хүрээнд харилцаа холбооны дэд бүтэц, инновац үйлдвэрлэл, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэн, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, Төрийн цахим үйлчилгээний тасралтгүй, аюулгүй байдлыг хангах хүрээнд 12 байгууллагын 112 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн, хуулийн этгээдээс гарах зардлыг 48.4 тэрбум төгрөгөөр хэмнэж, 11-11 төвд хүлээн авах дуудлагын тоо 3 дахин нэмэгдсэн. Монгол Улсын төрийн цахим мэдээллийн 80 хувийг хадгалдаг “Үндэсний дата төв” /УТҮГ/-ын серверийн өрөөний багтаамж, сүлжээний хүчин чадлыг 2 дахин, өгөгдлийн сангийн багтаамжийг 3 дахин нэмэгдүүлж, төрийн өмчит анхны Нөөц дата төвийг ашиглалтад оруулсан билээ.

Энэ төслийн үргэлжлэл болох “Ухаалаг засаг-2” төслийг 2023-2027 онд хэрэгжүүлэх бөгөөд, илүү их зорилт, үр дүнд хүрэхээр ажиллаж байна.