“УХААЛАГ ЗАСАГ-2” ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУД ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

“Ухаалаг засаг-2” төслийн оролцогч талууд өнгөрсөн долоо хоногийн турш зөвлөлдөх уулзалт, нэгдсэн уулзалт хийж, хамтран ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны албаны хүмүүс 2024 оны 2-р сарын 1923ыөдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, төслийн оролцогч талуудтай уулзалт хийж, төслийн хүрээнд хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэхцаашдын төлөвлөгөөний алхмуудын талаар хэлэлцлээ.

Албан томилолтын үеэр Дэлхийн банкны цахим хөгжлийн ахлах мэргэжилтэн, “Ухаалаг засаг-2” төслийн багийн дэд удирдагч Женнифер Гуй тэргүүтэй төлөөлөгчид, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Б.Батцэцэг; Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн захирал Б.Билэгдэмбэрэл; Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Саруул; Эдийн засаг, хөгжлийн яамны Инновацын бодлогын газрын дарга Т.Золзаяа; Сангийн яамны Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул; Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам; Авлигатай тэмцэх газрын Хяналт шинжилгээ, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан; Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Г.Цолмон нартай уулзсан юм.

“Ухаалаг засаг-2” төслийн 3 зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулах ба  төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлэх, төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргах, зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30 хувиар нэмэгдүүлэх ба тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байх, дижитал технологид суурилсан 3000аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг зорилготой ажиллаж байна.

“Ухаалаг засаг-2” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2024.02.26