- Төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төслийн Удирдах хороо, төсөл хэрэгжүүлэгч болон ашиг шим хүртэгч байгууллагуудад төслийн удирдлага, санхүү, хяналт, худалдан авалт, мэдээлэл харилцааны чиглэлээр бүх талын зөвөлгөө, дэмжлэг үзүүлэх, төслийг хэрэгжүүлэх;
- Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр болон Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын (Сангийн сайдын 2015 оны 196 тушаал) 14.1-д заасан чиг үүрэг.