Нээлттэй өгөгдөл

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

Нээлттэй өгөгдөл гэж “хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах лицензтэй цахим өгөгдөл” хэлдэг.

 

АЧ ХОЛБОГДОЛ 

Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр инновацийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байр бий болгох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Нээлттэй өгөгдлийг:

  • Чөлөөтэй ашигла
  •  Ашиг ол
  • Дахин ашигла, боловсруул
  • Цааш нь түгээ, дамжуул

 

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ 

Монгол Улсад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, нээлттэй өгөгдлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд урьдач ажил болгон Ухаалаг засаг төслийн хүрээнд Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ(НӨББҮ)-г хийх судалгааны ажлыг хийж, тайлан гаргасан. Үнэлгээг Дэлхийн банкнаас боловсруулсан НӨББҮ хийх аргачлал 3.1 хувилбарын дагуу хийсэн юм.

 

 

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

Монгол Улс нээлттэй өгөгдлийг хөгжүүлэхэд бэлэн байгаа эсэхийг үнэлж, дүгнэх, шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж гаргах, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, төрөөс нийтэлж болох гол өгөгдлийн бүрдлийг тодорхойлох ба уг ажлын үр дүнд үнэлгээний тайлан, нээлттэй өгөгдлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, гол өгөгдлийн бүрдлийн тодорхойлолт зэргийг боловсруулж гаргах зорилгыг тавьсан.

 

ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Бэлэн байдлын үнэлгээ нь Нээлттэй өгөгдлийн Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг найман хэмжүүр тус бүрийн хувьд санал болгоход чиглэсэн болно. Үнэлгээний үр дүнд гарсан зөвлөмж болон төлөвлөсөн үйл ажиллагаа, арга хэмжээг олон улсын шилдэг туршлага, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсрууллаа.

 

Монгол Улсын нээлттэй өгөдлийн  бэлэн байдлын үнэлгээний тайлан татаж авах  

НӨББҮ монгол PDF  ODRA report ENG PDF
   

 

ТАНИЛЦУУЛГА