БУ, ҮФ, ХН хөгжлийн бодлогын зөвлөх үйлчилгээний зар

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

Төслийн дугаар:  5483-MN

Зөвлөх үйлчилгээний нэрБайгууллагын удирдлага, үүрэг функц, журам, хүний нөөцийн хөгжлийн бодлогын зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээний дугаар:  3.2.7c

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан бие даасан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Үндэсний статистикийн хороо нь дээрх төслийн хүрээнд “Статистикийн байгууллагын мэдээлэл боловсруулах чадавхыг бэхжүүлэх” бүрдэл хэсгийг 2015 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд статистикийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, тогтворжуулах, хөгжүүлэх, хүний нөөцийн удирдлагыг цогцоор нь хэрэгжүүлэх хүний нөөцийн цогц бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зөвлөхийг ажиллуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой зөвлөхийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөхүүд зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Хүний нөөц, төр, бизнесийн удирдлага, эрх зүй, эдийн засаг болон холбогдох чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Байгууллагын төлөвлөлт, хүний нөөц, хөгжлийн бодлого боловсруулах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Ажлын байранд дүн шинжилгээ хийж, ажлын байрны тодорхойлолт боловсруулж байсан туршлагатай байх;
  • Бодлогын баримт бичиг боловсруулах, судалгаа хийх, санал дүгнэлт гаргах чадвартай байх;
  • Менежментийн тогтолцооны стандартын чиглэлээр сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх;
  • Зөвлөх үйлчилгээний тогтсон хугацааны хүрээнд ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай ба багаар ажиллах чадвартай байх;
  • Монгол, Англи хэлний бичгийн ур чадвар сайтай байх.

 

Дээрх шалгуурыг хангах сонирхсон нэр дэвшигчид дараах бичиг баримтыг Монгол, Англи хэл дээр бүрдүүлж, битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);
  • CV, дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбарууд, хийсэн ажлуудын хуулбарууд);
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолт.

Ажлын даалгаврыг www.smart.gov.mn/3-2-7c_tor_eng/, монгол хэл дээрх хувилбарыг www.smart.gov.mn/3-2-7c_tor_mon/-ээс тус тус татаж үзнэ үү.

 

Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлоготой танилцахыг хүсье.

 

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана.

Даваа-Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын  цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2019 оны 8 дугаар сарын  20-ны өдрийн 14.00 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварт тусгасан ажлыг 3 сарын дотор багтаан  гүйцэтгэх бөгөөд ажил гүйцэтгэх хугацаанд Улаанбаатар хот ҮСХ-ны байранд ажиллана.