2021 онд: Ухаалаг засаг төслийн хүрээнд Нөөц дата төвтэй боллоо.

Монгол Улс төрийн өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, гамшиг эрсдэлээс бүрэн хамгаалах НӨӨЦ ДАТА ТӨВ-тэй боллоо.

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төсөл дижитал хөгжлийг дэмжин цогц хөрөнгө оруулалтыг хийж байгаа билээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын хамгийн том нь Үндэсний дата төвийн Нөөц төвийг 2021 онд ашиглалтад оруулсан явдал юм.

 

Төрийн цахим үйлчилгээний мэдээллийг ямар ч эрсдэлээс найдвартай хамгаалж хадгалах нь нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай болсон энэ цаг үед бид Үндэсний Нөөц дата төвийг байгуулж, ашиглалтад оруулж чадлаа.

 

Тус төв нь ашиглалтад орсноор томоохон хэмжээний байгалийн гамшигт үзэгдэл, тодруулбал, газар хөдлөлт, үер, тог цахилгааны гэмтэл гарахад Дата төвийн үйл ажиллагаа тасалдахгүй явагдахад оршино.

 

Бүтээн байгуулалтын дэлгэрэнгүйг доорх видеоноос үзнэ үү.

 

Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулахад гар бие оролцсон: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, Ухаалаг засаг төсөл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Үндэсний дата төв” УТҮГ-ийн албан хаагчид “Саммит компьютер технологи” ХХК, “Скай медиа корпораци” ХХК, “НБИК” ХХК, “Хөргөлт сервис” ХХК-ийн түншлэлийн хамт олон “Микросити” ХХК-ийн зөвлөхүүддээ гүн талархал илэрхийлье.