Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн систем, дэд бүтцийг шинэчилж байна

Ухаалаг засаг төслийн хүрээнд Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн систем, дэд бүтцийг шинэчилж байна.

Иргэн Таны өргөдөл, гомдол, саналыг

 дижитал нийгмийн жишигт нийцүүлэн илүү хялбар аргаар хүлээн авах,
 илүү хурдан, илүү ил тод, илүү хариуцлагатайгаар шийдвэрлэх,
 Иргэн шийдвэрлэлтийн явцыг хянах,
 Иргэн шийдвэрлэлтэд өөрийн үнэлгээ өгөх
 шийдвэр гаргах түвшний дүн шинжилгээ хийх боломж бүхий мэдээллийн санг бүрдүүлэх

системийн шинэчлэлийг Дэлхийн банкны санхүүжилттэй Ухаалаг засаг төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хийж байна.

Шинэчилсэн системийг ТУН УДАХГҮЙ хэрэглээнд нэвтрүүлнэ.

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.07.20