ЭА-ын СУРГАГЧ БАГШ нарыг бэлтгэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Төрийн энтерпрайз архитектурыг загварчлах, туршилтаар нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа билээ.

 

Энэ долоо хоногт Энтерпрайз архитектурын “сургагч багш” нарын сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургагч багшаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны албан хаагчид бэлтгэгдэв.

Сургагч багш нар энтерпрайз архитектурыг цаашид төрийн үйл ажиллагаанд ашиглахад бусдыгаа сургах, нэвтрүүлэхэд манлайлах үүрэгтэй оролцох юм.

Төрийн энтерпрайз архитектурын эцсийн зорилго нь оновчтой төлөвлөлтийн үр дүнд давхардсан бус хөрөнгө оруулалтыг ХАМТАРСАН болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршдог.

Оновчтой төлөвлөлтийг хийхэд шаардлагатай “бодлого, зорилго, төсөл, хөтөлбөр, яам, төрийн үйлчилгээ, бизнес процесс, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, асуудал, асуудал, шаардлага, сайжруулах боломж, үр дүн”-ийн бүрдлийн шинж чанар, холбоосыг, гүйцэтгэлийн шалгуурыг тодорхойлох түүнээс боломжит шийдлийн хувилбаруудыг гаргахад Энтерпрайз архитектурыг ашиглах юм.

Эргэн сануулахад:
– “ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур гэж төрийн бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглалыг ойлгоно.

-Энтерпрайз гэж Төрийн, төрийн бус, бизнесийн аливаа байгууллага, эсвэл тэдгээрийн нэгдэл, дэд хэсгийг хэлнэ.

-“ЭА” – Энтерпрайз архитектур гэж байгууллагын бүтэц, үйл ажиллагааг тодорхойлсон цогц зураглалыг ойлгоно.

“ТЭА” – Төрийн энтерпрайз архитектур гэж Төрийн байгууллагыг илэрхийлж байвал тэр архитектурыг ТЭА гэж ойлгоно.

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2021.06.25