ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУЛГУУР ХҮЧИН ЗҮЙЛСҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОВ

Төрийн үйлчилгээг эрхлэгч  байгууллагын 30 гаруй албаны хүмүүс иргэд, бизнес эрхлэгчидэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах шийдлийг боловсруулах дугуй ширээний уулзалтыг хийлээ.

Төрийн үйлчилгээг эрхлэгч төрийн байгууллагын албаны хүмүүс Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт өчигдөр цуглаж, иргэд, бизнес эрхлэгчидэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах шийдлийг боловсруулах дугуй ширээний уулзалтыг хийлээ. Энэхүү уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа цахим засгийн төслүүд, цахим засгийг бүрдүүлэгч хүчин зүйлс, тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцож, төрийн цахим үйлчилгээг амжилттай нэвтрүүлэхэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай дэд төслийн саналыг Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтран гаргав. Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Ухаалаг засаг төслийн багийн ахлагч Петер Силарски, Дэлхийн банкны мэдээлэл, харилцаа холбооны ахлах зөвлөх Себастиан Фоо, мөн банкны мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зөвлөх Г.ЭнхболорУхаалаг засаг төслийн зохицуулагч Ч.Нургул, төрийн зарим байгууллагын албаны хүмүүс оролцлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж2017.06.07