“Ухаалаг засаг – 2” төслийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх Дэлхийн Банкны ажлын айлчлал 9 дүгээр сарын 25 – наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд үргэлжилж байна. Ажлын айлчлалын хүрээнд ЦХИХХЯ-ны Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч,Төслийн захирал Д.Батбаяр болон Дэлхийн банкны төлөөлөл, “Ухаалаг засаг 2” төсөл хэрэгжүүлэх нэгжийн баг орон нутаг дахь төрийн цахим үйлчилгээ, харилцаа холбооны хүртээмжийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилгоор Өвөрхангай аймагт 9 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд ажиллалаа.
Томилолтын баг Өвөрхангай аймгийн Бүрд суманд ажиллаж Ерөнхий боловсролын дунд сургуулийн орчин, анги танхимын үйл ажиллагаатай танилцан, интернет сүлжээ холболт, тулгамдаж буй асуудлаар багш, удирдлагуудтай санал солилцов. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж төрийн үйлчилгээний цахимжилт, “ХУРДАН” нэг цэгийн үйл ажиллагаатай танилцахын хамт орон нутгийн удирдлага, албан хаагчидтай албан уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар талууд төрийн байгууллага болон дижитал шилжилт, хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцсан юм.