Цахим хурлын нэгдсэн шийдэл

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.

Хэлэлцүүлгийг “Онлайн хурал, вебинарын нэгдсэн шийдэл”-ийг ашиглан зохион байгуулжээ. Ухаалаг засаг төслийн хүрээнд уг шийдлийг нэвтрүүлсэн бөгөөд төрийн байгууллагууд үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

Уг шийдлийг ашиглаж, онлайн уулзалт, хурал, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах хүсэлтэй бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим засаглал, мэдээлллийн технологийн газартай холбогдоорой.

“ОНЛАЙН ХУРАЛ, ВЕБИНАРЫН НЭГДСЭН ШИЙДЭЛ”-ийн талаар дэлгэрэнгүй.

☑ Төрийн захиргааны байгууллагад хамтран ашиглах боломжтой.
☑ Мэдээллийг зөвхөн дотооддоо хадгалдаг.
☑ Шифрээр нууцалж, аюулгүй байдлыг хангасан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд онлайн хурал, вебинарын программ хангамжийг 2020 оны 10 дугаар сард нэвтрүүлж, төрийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтаар үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлжээ.


Энэхүү шийдлийн программ хангамж нь хугацаагүй лицензтэй, төрийн байгууллагууд хамтран ашиглах боломжтой, уулзалт, хурал, сургалтын дууны болон дүрс бичлэгийн мэдээллийг дотооддоо хадгалдаг, серверээс эцсийн хэрэглэгч хүртэл мэдээллийг шифрээр нууцалсан зэрэг давуу талтай тул нэгдсэн хөрөнгө оруулалтаар төсвийн ЗАРДЛЫГ хэмнэж байна.

Онлайн хурал, вебинарын программ хангамжийг ашиглах сонирхолтой төрийн байгууллагууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим засаглал, мэдээллийн технологийн газарт албаны шугамаар хандах юм.

#ОнлайнаарХуралдъяЗөвлөлдьеСуралцъя

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2020.12.21