“Ухаалаг засаг-2” төслийн Өргөдөл, гомдол шийдвэрлэх механизм

Дэлхийн Банк нь өөрийн санхүүжилттэй төслүүдийг хувь хүмүүс болон байгаль орчинд аливаа хор хохирол учруулахгүй байх тал дээр тууштай анхаардаг. Иймд, “Өргөдөл гомдол шийдвэрлэх механизм”-аар дамжуулан аливаа хувь хүн, албан байгууллага тэдэнд болон тэдний оршин суугаа газарт тухайн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн эсвэл үзүүлэх магадлалтай хэмээн үзвэл өөрсдийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо Төсөл хэрэгжүүлэх нэгж болоод холбогдох байгууллагад илгээх бүрэн боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналд зохих хариу өгөх, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, гомдлыг үр дүнтэй шуурхай барагдуулах систем юм.

“Ухаалаг засаг-2” төслийн “Өргөдөл гомдол шийдвэрлэх механизм” нь хүн бүрт нээлттэй тул та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ бидэнд манай вэбсайтны санал хүсэлтийн хэсэг болон сошиал сувгуудаар дамжуулан ирүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл PDF: Ухаалаг засаг-2 төсөл Өргөдөл, гомдол шийдвэрлэх Механизм

Цахим хаяг: info@smart.gov.mn

FB: smartgov2mongolia

Twitter: smartgovII

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити Капитал оффис, 3-р давхар, 301 302 тоот

Утас: 51-261068