Ухаалаг засаг төслийн хамтын ажиллагааны долоо хоног болж өнгөрлөө

Өнгөрсөн долоо хоногт (2020.01.13-17) Ухаалаг засаг төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны ажлын хэсэг Улаанбаатар хотноо ажиллалаа.

Төслийн оролцогч талууд төслийн хэрэгжилт, явц, цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хамтран Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд мэдээллийн технологийг дэвшлийг ашиглан ил тод, хүртээмжтэй хариуцлагатай төрийн үйлчилгээг хүргэхэд хөрөнгө оруулж байгаа төсөл юм.

Албан томилолтын үеэр Ухаалаг засаг төслийн Дэлхийн банкны багийн ахлагч Сайоу Чью Күек, дэд ахлагч Женнифер Гуй нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Ухаалаг засаг төслийн захирал Ж.Тамир, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Тамгын газрын дарга Г.Цолмон, Ухаалаг засаг төслийн зохицуулагч Ч.Нургул болон албаны хүмүүстэй уулзсан юм.

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2020.01.20