Ухаалаг засаг төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх энэ удаагийн албан томилолт цахим хэлбэрээр болж, Дэлхийн банкны баг Монголд 2020 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар айлчиллаа.
Ухаалаг засаг төслийн бүх оролцогч талууд цахим хэлбэрээр албан ёсны уулзалт хийн харилцан ярилцаж, зөвлөлдөв.
Албан томилолтын үеэр Ухаалаг засаг төсөл тодорхой үр дүнд хүрснийг дүгнэн цаашид “төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох” төслийн зорилгод хүрэхийн тулд улам илүү хичээж ажиллахыг талууд онцоллоо. Мөн Ковид-19 вируст цар тахлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Дэлхийн банкны дижитал хөгжлийн ахлах мэргэжилтэн, Ухаалаг засаг төслийн багийн ахлагч Сайоу Чью Күек, дэд ахлагч Женнифер гуй тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батбаяр, Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл Ухаалаг засаг төслийн зохицуулагч Ч.Нургул нартай уулзлаа.
Ухаалаг засаг төслийн одоогоор хүрсэн үр дүн:
-> Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн системийг орон даяар нэвтрүүлэв.
-> Хур системийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэв.
-> Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулав.
-> Нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг ашиглалтад оруулав.
Хийгдэж байгаа ажлууд:
-> Үндэсний дата төвийн нөөц төвийг Дарханд байгуулж байна.
-> Төрийн энтерпрайз архитектурын платформыг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
->Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 11-11 төвийн систем, тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчилж байна.
-> Бизнес-аналитикийн дүн шинжилгээ хийх систем нэвтрүүлж байна.
-> Статистикийн мэдээллийг боловсруулах систем, дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилж байна.
-> Улсын бүртгэлийн 30 үйлчилгээг 24/7 цахим хэлбэрээр хүргэхээр ажиллаж байна.
->Төрийн үйлчилгээний нэгдсэн порталын бодлого, зөвлөмжийг боловсруулж бйна.
-> Инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
-> Гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цонхны үйлчилгээний системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.05.28