Toggle navigation
Танилцуулга
Төслийн тухай
Удирдах хороо
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Төслийн баримт бичиг
Шилэн данс
Худалдан авах ажиллагаа
Бодлого, журам
Худалдан авах ажиллагаа
Дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө
Идэвхтэй тендерийн зар
Шалгарсан гүйцэтгэгчийн мэдээлэл
Тайлан
Мэдээ
Мэдээ
Тэргүүн туршлага
Нээлттэй өгөгдөл
Инновацийг дэмжих хөтөлбөр
Фото мэдээ
Санал хүсэлт
Улсын бүртгэлийн 30 багц цахим үйлчилгээг ТУН УДАХГҮЙ хүргэнэ.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Улсын бүртгэлийн 30 багц үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia.mn порталаар ТУН УДАХГҮЙ хүргэнэ.
Эдгээр цахим үйлчилгээний хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн ажилтай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Тамир өнөөдөр танилцлаа.
Улсын бүртгэлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэхдээ e-Mongolia.mn-г цахим шилжилтийн ДАРААГИЙН ШАТ руу оруулж байна. УБЕГ, монгол инженерүүд, банк, шуудан БҮРЭН ЦАХИМЖСАН үйлчилгээг иргэд, ААН-д хүргэхэд бэлэн болоод байна. Жишээ нь:
Хуулийн этгээдийн цахим гэрчилгээ олгодог болно. Иргэн хаа байгаа газраасаа эсвэл гэртээ сууж байгаад л шинээр хуулийн этгээдийн нэрээ сонгож, үүсгэн байгуулж ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ авдаг болно.
2 талдаа шуудангийн үйлчилгээг үзүүлнэ. Иргэн гэрээсээ УБЕГ руу эх нотлох баримтаа шуудангаар хүргүүлж, УБЕГ-аас иргэн рүү бичиг баримтыг нь хүргэдэг боллоо. Өмнөх жишгээр бол зөвхөн иргэн бичиг баримтаа хүлээж авдаг байжээ.
Иргэн заавал өөрийн биеэр очдог үйлчилгээ (гэрлэлтийн бүртгэл, үл хөдлөхийн гэрчилгээ авах гэх мэт)-г e-Mongolia.mn -ээр урьдчилан захиалж цаг аван үйлчлүүлдэг болно.
Үйлчилгээний шийдвэрлэлтийн төлвийг харах, хянах боломжтой болсон.
Үйлчилгээ бүрийн видео заавар, маягтыг бөглөх алхам бүрийн заавартай болсон.
Хуулийн этгээдийн оноосон нэрийг авахдаа давхцлыг e-Mongolia-гаас шууд шүүж, харах боломжтой боллоо.
Зөвхөн давхцалыг л шалгуулахаар 50, 60, 100 гаруй нэрийн жагсаалт барьж бүртгэлийн байгууллага дээр очиж бүтэн өдөр оочерлох шаардлагагүй боллоо.
Хуулийн этгээд 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол e-Mongolia-гаар өөрсдөө орж баталгаажуулдаг болно.
Иргэдээс шаарддаг бүрдүүлэлтийн баримт бичгийн цаасыг эрс цөөлөв.
Улсын бүртгэлийн ерөнхий газар
-ын хамт олон
Astvision
ХХК-ийн монгол инженерүүдтэй хамтран 8 сарын турш ажиллан 30 багц үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд ийнхүү бэлэн болоод байна.
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2021.06.03
Tweet
Share
0
Reddit
+1
Pocket
LinkedIn
0