Улсын бүртгэлийн 30 багц цахим үйлчилгээг ТУН УДАХГҮЙ хүргэнэ.
👏 Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Улсын бүртгэлийн 30 багц үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia.mn порталаар ТУН УДАХГҮЙ хүргэнэ.
Эдгээр цахим үйлчилгээний хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн ажилтай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Тамир өнөөдөр танилцлаа.
🦸 Улсын бүртгэлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэхдээ e-Mongolia.mn-г цахим шилжилтийн ДАРААГИЙН ШАТ руу оруулж байна. УБЕГ, монгол инженерүүд, банк, шуудан БҮРЭН ЦАХИМЖСАН үйлчилгээг иргэд, ААН-д хүргэхэд бэлэн болоод байна. Жишээ нь:
✅ Хуулийн этгээдийн цахим гэрчилгээ олгодог болно. Иргэн хаа байгаа газраасаа эсвэл гэртээ сууж байгаад л шинээр хуулийн этгээдийн нэрээ сонгож, үүсгэн байгуулж ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ авдаг болно.
✅ 2 талдаа шуудангийн үйлчилгээг үзүүлнэ. Иргэн гэрээсээ УБЕГ руу эх нотлох баримтаа шуудангаар хүргүүлж, УБЕГ-аас иргэн рүү бичиг баримтыг нь хүргэдэг боллоо. Өмнөх жишгээр бол зөвхөн иргэн бичиг баримтаа хүлээж авдаг байжээ.
✅ Иргэн заавал өөрийн биеэр очдог үйлчилгээ (гэрлэлтийн бүртгэл, үл хөдлөхийн гэрчилгээ авах гэх мэт)-г e-Mongolia.mn -ээр урьдчилан захиалж цаг аван үйлчлүүлдэг болно.
✅ Үйлчилгээний шийдвэрлэлтийн төлвийг харах, хянах боломжтой болсон.
✅ Үйлчилгээ бүрийн видео заавар, маягтыг бөглөх алхам бүрийн заавартай болсон.
✅ Хуулийн этгээдийн оноосон нэрийг авахдаа давхцлыг e-Mongolia-гаас шууд шүүж, харах боломжтой боллоо.
Зөвхөн давхцалыг л шалгуулахаар 50, 60, 100 гаруй нэрийн жагсаалт барьж бүртгэлийн байгууллага дээр очиж бүтэн өдөр оочерлох шаардлагагүй боллоо.
✅ Хуулийн этгээд 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол e-Mongolia-гаар өөрсдөө орж баталгаажуулдаг болно.
✅ Иргэдээс шаарддаг бүрдүүлэлтийн баримт бичгийн цаасыг эрс цөөлөв.
Улсын бүртгэлийн ерөнхий газар-ын хамт олон Astvision ХХК-ийн монгол инженерүүдтэй хамтран 8 сарын турш ажиллан 30 багц үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд ийнхүү бэлэн болоод байна.
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2021.06.03