Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын зарлал

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Төслийн менежментийн мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна.

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.

Төслийн менежментийн мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1OWeGOmsyH-tVHgXjdcMoupvH8u6Ocbh2/view?usp=sharing

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн:
https://drive.google.com/file/d/1_McWQU6cR-IUcwmlnQVUJeKfdD1Ftp-I/view?usp=sharing

Мэдээлэл харилцааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1mH6aZEdJFseIllewCzil5ktqsg75IOMV/view?usp=sharing

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
– Намтар /CV/
– Дипломын хуулбар, дүнгийн хавсралтын хамт
– Иргэний үнэмлэхийн лавлагаа
– НДШ-ийн лавлагаа /2022-2024/
Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
Ажил горилох тухай захидал
Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар
Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-mongolia аппликейшнээр цахимаар гарган ирүүлж болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг /51-266114/ утсаар лавлана уу.