Төрийн цахим худалдан авах ажиллагааны системийн шинэчлэл, хиймэл оюун ухааны модуль хөгжүүлэлт

Төрийн бүх шатанд худалдан авах үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, ил тод байдлыг хангах, мэдээллийн үнэн зөвийг сайжруулах зорилгоор Төрийн цахим худалдан авах ажиллагааны системийг шинэчлэн, хиймэл оюун ухаанд суурилсан модулиудыг хөгжүүлж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн ашиглагдаж буй системийн хувьд худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг цахимжуулж, нийтлэх болон тайлагнах хууль эрх зүйн шаардлагыг хангаж байгаа боловч зарим бүрэлдэхүүн хэсэг нь төрийн дотоод болон гадаад хэрэглээнд өгөгдлийг бүрэн, үр ашиглах боломжийг хязгаарласан хэвээр байна. Системийн шинэчлэл хийгдсэнээр төрийн худалдан авах ажиллагааны процесс хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хялбар болохын зэрэгцээ мэдээллийн урсгал сайжирч, нарийвчлал нэмэгдэн, дата цуглуулалт, тайлагнал, боловсруулалтын чадавх улам боловсронгуй болно. Мөн техникийн шинэ чиг хандлага, шаардлагад нийцүүлэн суурин болон гар утасны төхөөрөмжид бүрэн таарсан, хүртээмжтэй ашиглалтын орчин бүрдэх юм.