НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ – ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Намтар /CV/
  • Дипломын хуулбар, дүнгийн хавсралтын хамт
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • НДШ-ийн лавлагаа /2022-2024/
  • Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
  • Ажил горилох тухай захидал
  • Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар

Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.

Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.

 

Дэлгэрэнгүй: https://www.gov.mn/…/072f5e70-6a45-425a-a106-59c99b1dd3de