Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 109 тоот өрөө болон info@mddic.gov.mn цахим шуудангаар англи хэл дээр бүрдүүлэн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
– Намтар /CV/
– Дипломын хуулбар
– Иргэний үнэмлэхийн лавлагаа
– НДШ-ийн лавлагаа /2022-2024/
– Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
– Ажил горилох тухай захидал
– Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар
– Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем
www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.