ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
“Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийг өнөөдөр ICT EXPO 2020 үзэсгэлэнгийн Цахим үндэстэн хэлэлцүүлэгт танилцуулж, албан ёсоор нээв. Инновацийн марафон ИННОВАТОН-д баг хамт олныг урьж байна.

Инновацийг дэмжих хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд санхүүжүүлэх юм.

Хөтөлбөрийн захиалагч, хэрэгжүүлэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, гүйцэтгэгчээр “Стартап Монгол” ТББ ажиллаж байна.

✅  Инновацийг дэмжих хөтөлбөр гэж юу вэ?

 

Нийгэмд тулгамдаж байгаа асуудал, Засгийн газрын тэргүүлэх зорилтууд, e-mongolia-д нэгтгэх төрийн цахим үйлчилгээнд инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд төр, гараа бизнес эрхлэх багтай хамтран ажиллана.

 

Хөтөлбөрийн онцлог нь зөвхөн санхжүүжилт олгоод зогсохгүй оролцогчдын  шинэлэг, уламжлалт бус шийдлийг санааг нь хөхиүлэн дэмжих сургалтанд хамруулж, сонгосон салбарын ментор ажиллуулан зөвлөж, туслан чадавхыг  бэхжүүлэх юм.

 

Хөтөлбөрт оролцох багуудыг батлагдсан журмын дагуу өрсөлдөөнт аргаар сонгон шалгаруулна. Бүртгэл тун удахгүй эхлэж байна.
Инновацийг дэмжих хөтөлбөрийн дараах арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

✅ 2020.10.10-ны 12.30 -15.00 цагт “Мэдээллийн технологи дахь Инноваци” хэлэлцүүлэг, ICT EXPO уулзалтын өрөөнд (Мишээл экспо, 2 давхар)

✅ 2020.10.11-нд 12.30-15.00 цагт “Загварчлах сэтгэлгээ” сургалт цугларалт, ICT EXPO уулзалтын өрөөнд (Мишээл экспо, 2 давхар)

✅ Pitch уралдаан, эцсийн шалгаруулалт 12.00 -12.30 цагт ICT EXPO тайзан дээр

✅ Шилдэг санааны уралдаан, онлайн форм

✅ Фэйсбүүк сэльфи уралдаан

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.innovathon.mn, f/Инновацийг дэмжих хөтөлбөр  хуудаснаас авна уу.