“ИННОВАТОН” инновацийн марафон эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Инновацийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ИННОВАТОН марафон эхэллээ.

Арга хэмжээг ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Тамир, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл, Ухаалаг засаг төслийн зохицуулагч Ч.Нургул нар нээж үг хэллээ. Арга хэмжээнд хөтөлбөрийн горилогчид, ЗГХЭГ, ХХМТГ, БШУЯ, хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалтын баг “Шинэ эхлэх цэг” ТББ-ын хамт олон, менторууд оролцож байна.

3 өдрийн арга хэмжээний үеэр

  • Сургалтууд: Инноваци гэж юу вэ, Үнэ цэнийн нотолгоо, менторуудтай хамтран Lean canvas дээр ажиллах
  • Pitch (найраа) сургалтууд
  • Эхний шатанд шигшигдсэн 40 баг найраа хийж өрсөлдөн 15 баг+3 нөөц баг (+) дараагийн шатанд шалгарна.

Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалтын зөвлөх баг “Шинэ эхлэх цэг” ТББ хамт олон хөтөлбөрийн горилогчдод өмнө нь тусгайлан өдөр бүр сургалт орж, зааж чиглүүлж байгаа билээ. Дараагийн шатанд шалгарах багуудаа ч мөн бойжуулж, бүтээгдэхүүнээ гаргахад нь тулж ажиллах юм.

Инновацийг дэмжих хөтөлбөрийг инновацийн асуудал хариуцсан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бүрэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархаж байна.

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2021.04.30