ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИД ТУЛГУУРЛАН КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛНА

 

“Дижитал технологид тулгуурлан Ковид-19 цар тахлын хямралыг даван туулах нь” сэдэвт дээд хэмжээний онлайн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ хямралын үед хэрэгжүүлэх дижитал үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөний талаар улс орнуудын Сангийн сайд, Харилцааны холбоо, мэдээллийн технологийн салбарын сайд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, цахилгаан холбоо, технологийн компанийн захирлууд зэрэг өндөр түвшний албаны хүмүүс хэлэлцсэн юм.

Энэхүү  онлайн хэлэлцүүлгийг Дэлхийн банк, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн эдийн засгийн форум, GSMA олон улсын мобайл операторуудын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс гишүүн орнуудын 321 төлөөлөгч оролцжээ. Монгол Улсаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Ухаалаг засаг төслийн төлөөлөл оролцлоо.

 

Ковид-19 цар тахлын хямралд хариу арга хэмжээ авах дижитал үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд:

 

  • Сүлжээний холболтын найдвартай бүрэн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, талууд хамтран ажиллах;
  • Дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах, эмзэг бүлэгт зориулан тусгай тариф мөрдөх;
  • тасралтгүй дижитал холболтын тусламжтайгаар олон нийт, хүмүүсийн зайны харилцааг дэмжих;
  • эрүүл мэндийн хямралыг даван туулахад цахим эрүүл мэнд, теле-эмнэлэг, их өгөгдлийг хөшүүрэг болгон ашиглах;
  • онцгой нөхцөл байдлын бодлого, төлөвлөгөө боловсруулах ажлуудыг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.worldbank.org/en/news/statement/2020/04/21/the-world-bank-wef-gsma-and-itu-mobilized-in-the-fight-against-covid-19

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2020.04.22