ГАРЫН АВЛАГА ТАТАХ – АХМАД НАСТАЙ ИРГЭДИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй  “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд  ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой Үндэсний цахим элч хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” ном нь үндсэн 7 бүлэгтэй ба дараах агуулга сэдвийн хүрээнд суурь болон ахисан түвшний цахим мэдлэг, ур чадваруудыг багтаасан болно. 

1. Суурь түвшин

Цахим иргэн гэж хэн бэ?, цахим орчны талаарх зөв ойлголт 

  • Ухаалаг гар утасны хэрэглээ (Утас асаах/унтраах, утасны дуу, фонт өөрчлөх, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликейшн  татаж авах, гар утасны нууцлал)
  • Интернэтийн хэрэглээ (Интернэт хөтөч суулгах, Google search, calendar, photos, шинээр google account нээх, нууц үг сэргээх, нууц үгээ хадгалах), Gmail /цахим шуудан/ашиглах
  • Харилцаа холбоо (Оператор компани дата сүлжээг ашиглах, нэгж, дата хэрэглээгээ хянах, олон нийтийн сүлжээний, сошиал сувгуудын аппликейшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, Сошиал платформ дээр тохиргоо хийх, Google meet, Viber ашиглах)
  • Төрийн үйлчилгээ (Төрд байгаа өөрийн хувийн мэдээлэлдээ хяналт тавих, И-Монгол аппликейшн ашиглах, Эрүүл мэндийн үйлчилгээнд хандах, И-Кидс апп ашиглах)
  • Банк, төлбөр тооцоо (Банкны апп ашиглах, оператор апп-аар гар утасны нэгж дата худалдан авах, цахим банкны аюулгүй байдлын зөвлөмж)
  • Контент бүтээх (Богино контент бүтээх, сошиал медиа дээр бусадтай харилцаж, контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх)

2. Ахисан түвшин

  • Ухаалаг гар утасны хэрэглээ (Хавтас үүсгэн мэдээллээ цэгцлэх, мэдээлэл солилцох, Цэс тохиргоо хийх, Aпп хоорондын шилжилт)
  • Интернэтийн хэрэглээ (Google Maps, Google Drive өдөр тутмын хэрэгцээнд ашиглах)
  • Харилцаа холбоо (Тоон болон цахим гарын үсгийн хэрэглээ, Zoom Telegram ашиглах, давхар шатлалт хамгаалалт, Кибер аюулгүй байдлын тухай хууль)
  • Төрийн үйлчилгээ (E-business, d.parliament.mn, И-Баримт, И-Татвар, И-халамж)
  • Банк, төлбөр тооцоо (Банкны апп-аар дансаа удирдах, Socialpay, онлайнаар бараа, үйлчилгээ худалдан авахад анхаарах зөвлөмжүүд)
  • Компьютерын тухай (10 хуруугаар шивэх, Word, Excel, PowerPoint)

ХЭРЭВ ТА ГАРЫН АВЛАГЫГ ТАТАЖ АВАХЫГ ХҮСВЭЛ ДООРХ ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ТАТАЖ АВНА УУ. 

Холбоо барих мэдээлэл:

“Ухаалаг засаг-2” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити капитал оффис, 3 давхар, 302 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
И-мэйл: info@smart.gov.mn
Утас: (976)-51-261068