ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО

Төслийн Удирдах хороо (ТУХ) нь төслийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгч болон ашиг шим хүртэгч байгууллага, Төсөл хэрэгжүүлэх нэгжийг бодлогын удирдамжаар хангах чиг үүрэгтэй.  ТУХ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 180 дугаар тушаал байгуулагдсан.

Удирдах хорооны чиг үүрэг:
  • Төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсөл хэрэгжүүлэгч болон ашиг шим хүртэгч байгууллага,  Төсөл хэрэгжүүлэх нэгжийг бодлогын удирдамжаар хангах;
  • Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын (Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаал) 11-д заасан чиг үүрэг.

УДИРДАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

ДАРГА:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга


Гишүүд:

ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга

ЗГХЭГ-ын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга

Үндэсний статистикийн хорооны дарга

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга


НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:

Төслийн зохицуулагч /саналын эрхгүй/