ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын дижитал засаглалыг цахимжуулалтын дараагийн үе шатад хүргэж, өргөжүүлэх. Улс орны эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байр, өсөлтийг хангах зорилгоор дижитал эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг төслийн хамрах хүрээнд оруулан өргөжүүлж байна

ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Монгол Улс болон Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Ухаалаг засаг-2” төслийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Энэхүү төслийн “Төслийн хөгжлийн зорилго” (ТөХЗ) нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.


ХУГАЦАА:

2023-2027 он


САНХҮҮЖИЛТ:

Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн Ассоциацийн хөнгөлттэй зээл ($40.7 сая)


ХЭРЭГЖҮҮЛЭГЧ:

Цахим хөгжил, харилцаа холбооны яам (удирдлага, зохион байгуулалт)


ҮР ШИМ ХҮРТЭГЧ БАЙГУУЛЛАГУУД:
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам;
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
  • Эдийн засаг, хөгжлийн яам;
  • Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
  • Авлигатай тэмцэх газар;
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар.

ТӨСЛИЙН БҮРДЭЛ ХЭСГҮҮД

ТӨСЛИЙН БҮРДЭЛ ХЭСГҮҮД
БҮРДЭЛ 1: Дижитал шилжилтийн таатай орчныг бүрдүүлэх

  • 1.1 Дижитал шилжилт болон харилцаа холбооны талаарх бодлого, дүрэм, журмыг сайжруулах;
  • 1.2 Дижитал засгийн төлөөх  өөрчлөлт ба оролцогч талуудын  менежмент;
  • 1.3 Иргэдийн цахим оролцоог хөхиүлэн дэмжих.

БҮРДЭЛ 2: Дижитал засгийн шилжилт
  • 2.1 Төрийн цахим үйлчилгээг ашиглах боломжийг нэмэгдүүлж, сайжруулах;
  • 2.2 Үндэсний дата төв болон Нөөц дата төвийг шинэчлэх;
  • 2.3 Кибер аюулгүй байдлын онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах баг буюу Мэдээллийн аюулгүй байдлын баг (МАББ);

БҮРДЭЛ 3: Дижитал эдийн засгийг хөгжүүлэх
  • 3.1 Төрийн албан хаагчид болон иргэдэд зориулсан дижитал ур чадварын сургалт зохион байгуулах;
  • 3.2 Залуучуудад зориулсан 3000 дижитал суурьтай ажлын байр бий болгох
  • 3.3 Жижиг, дунд бизнес эрхлэгч (ЖДБЭ) дижитал шийдлийг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

БҮРДЭЛ 4: Төслийн удирдлага, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх
БҮРДЭЛ 5: Онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө


ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН
ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭНЭ
  • Дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлж, Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих.

Цахим ур чадвар нэмэгдэнэ
  • Төрийн албан хаагчид болон иргэдэд чиглэсэн цахим салбар дахь ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах.

ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ГАРГАНА
  • Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЭНЭ
  • Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.