ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ЧИГ ҮҮРЭГ:
  • Төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төслийн Удирдах хороо, төсөл хэрэгжүүлэгч болон ашиг шим хүртэгч байгууллагуудад төслийн удирдлага, санхүү, хяналт, худалдан авалт, мэдээлэл харилцааны чиглэлээр бүх талын зөвөлгөө, дэмжлэг үзүүлэх, төслийг хэрэгжүүлэх;
  • Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр болон Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 04 дүгээр тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7.10.1-д заасан чиг үүрэг.