Тендерийн урилга (REOI)
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Тендерийн урилга (REOI)  

 2017.04.26

(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  КОМПАНИ СОНГОН ШАЛГАРУУЛАХ)

Монгол Улс  

Ухаалаг засаг төсөл                                                                 

Зээлийн дугаар: 5483-MN

Ажлын нэр: Төрийн энтерпрайз архитектур 

Дугаар (Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу)2.1.1

 

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны  санхүүжилтээр  хэрэгжүүлж буй  Ухаалаг засаг төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-(ЗГХЭГ)-т Үндэсний энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцооны нэгдсэн стандартын  (National Enterprise Architecture and Interoperability framework) тогтолцоог хөгжүүлэн нэвтрүүлэхээр зорьж байна.

 

Энэ зорилгын хүрээнд Монгол улсын “Төрийн  энтерпрайз архитектур” (ТЭА)-ын өнөөгийн  нөхцөл байдлыг үнэлэх, Төрийн  хэмжээнд мөрдөх сайжруулсан  стратеги,  үйл ажиллагаа, өгөгдөл солилцоо, төлөвлөлт, бүтэц, технологи, системүүдэд зориулсан ТЭА болон өгөгдөл солилцох нэгдсэн стандартын   тогтолцоог загварчлах, хөгжүүлэх, нэвтрүүлэхэд Засгийн газарт зөвлөмж боловсруулан  дэмжин ажиллах   зөвлөх компани -(Зөвлөх компани)-йг   ЗГХЭГ –аас   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар дамжуулан сонгон шалгаруулах юм.

 

Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар  дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх компаниудыг  (“Зөвлөх компанийг”) сонирхолоо илэрхийлэхийг  урьж байна.  Сонирхсон Зөвлөхүүд  уг Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай  чадвар, холбогдох туршлагатайг   нотлох мэдээллийг ирүүлнэ.  

 

Хураангуй жагсаалтад үнэлэх шалгуур үзүүлэлт:

 

  • Үндэсний Энтерпрайз Архитектурын зөвлөх үйлчилгээний 10 жилийн туршлагатай байх
  • Төрийн  салбарын  Мэдээллийн технологийн чиглэлээр 10 жилийн туршлагатай байх нь давуу тал болно
  • Монгол Улсын  Мэдээллийн технологийн салбар - хууль  эрх зүй,  зохицуулалтын орчин, дэд бүтэц, программ хангамжийн хөгжлийн тухай ойлголттой, мэдлэгтэй байх нь давуу тал болно. Монгол улсад ажиллаж байсан туршлага мөн давуу тал болно.
  • Сүүлийн 6 жилийн дотор холбогдох  тендерийн баримт бичиг ба техникийн даалгавар боловсруулж байсан,  Мэдээллийн технологийн наад зах нь 5 системийн шинжилгээ хийж байсан  туршлагатай байх.
  • Монгол Улсын төрийн байгууллагуудын бүтэц,  зохион байгуулалт болон соёлын ойлголт,  мэдлэгтэй байх
  • Мэдээллийн технологийн стратегийг боловсруулж,  төлөвлөж байсан туршлага,  мэдлэг ба чадвартайг  нотлох баримтыг ирүүлэх

 

Сонирхсон Зөвлөхүүд  нь  “ОУСБХБ ба ОУХА-ийн  зээлийн хөрөнгөөр Дэлхийн банкны Зээлдэгчдээс Зөвлөх  сонгон шалгаруулах ба ажиллуулах”  тухай  2011 оны 1 дүгээр сард шинэчилсэн журмын  1.9-т тусгасан  Ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг зөрчөөгүй байх шаардлагатай.  

 

Зөвлөхүүд нь мэдлэг чадвараа нэмэгдүүлэх зорилгоор өөр хоорондоо хамтран түншлэл байгуулах эсхүл дэд зөвлөхийн туслан гүйцэтгэх гэрээ байгуулж болно.

 

Зөвлөхийг дээр дурдсан Журамд  заасан Чанар, Үнийн Хосолмол үнэлгээний  (QCBS) аргаар сонгон шалгаруулна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар  Улаанбаатар хотын цагаар ажлын цагуудаар лавлах боломжтой.

 

Мэдээлэл авах хаяг:

 Ч.Нургул

Ухаалаг засаг төcлийн ТХН-ийн зохицуулагч

303 тоот, Засгийн газрын 2б байр

 Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот

Утас: +976-11-264899

Утас: +976-99090123

Цахим шуудан: nurgul@smart.gov.mn; procurement@smart.gov.mn; jargalsaikhan@pcsp.gov.mn

 

Оролцох сонирхлыг дараах хаягаар бичгэн хэлбэрээр (өөрийн биечлэн, цахим шуудангаар, эсвэл шуудангаар) 2017 оны 05 сарын 19-ны өдрийн Улаанбаатарын цагаар 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.               

Засгийн Газрын 9 дүгээр байр, Энхтайвны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 16a.

 

Хүлээн авагч:        Ж. Жаргалсайхан

                           Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн

Утас:    +976-62-263022

Утас:   +976-9999-7985

Утас:   +976-9191-2774

Цахим шуудан:   jargalsaikhan@pcsp.gov.mn 

Цахим шуудан:   procurement@smart.gov.mn