Цахим засаглал олон улсын академийн экспертүүдтэй хамтран ажиллана
Ухаалаг засаг төслийн хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын урилгаар Бүгд Найрамдах Эстони Улсад төвтэй Цахим засаглал олон улсын академийн баг төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллалаа.

Ухаалаг засаг төслийн хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын урилгаар Бүгд Найрамдах Эстони Улсад төвтэй Цахим засаглал олон улсын академийн баг төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллалаа.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Цахим засаглал академийн төлөөлөгчдийг хүлээн авч, Эстони улсын цахим засгийг амжилттай нэвтрүүлсэн ололт амжилт, туршлагаасаа харамгүй хуваалцаж байгаад талархал илэрхийлж, санал солилцлоо.

 

 

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Цахим засаглал академийн гүйцэтгэх захирал Арво Отт нар хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

 

 

ЗГХЭГ, ХХМТГ, Цахим засаглал академи хамтран “Цахим засаглал-Олон улсын туршлага” сургалт, семинарыг Гадаад харилцааны яамны Зөвшилцөх танхимд 2017 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалт семинарт тус академийн экспертүүд үнэ төлбөргүй багшилж, туршлагаа хуваалцав.

 

Монгол Улсын төрийн байгууллагын бодлого төлөвлөлт, мэдээллийн технологийн нэгжийн дарга, мэргэжилтнүүд нийт 125 албан хаагч уг сургалт семинарт хамрагдаж, Эстони болон олон улсын цахим засгийг амжилттай нэвтрүүлж, хөгжүүлж, үр шимийг нь хүртэж байгаа үнэ цэнэтэй туршлагаас хуваалцаж, санал солилцсон.

 

 

 

 

 

Сургалт, семинарт амжилттай оролцсон төрийн албан хаагчдад ХХМТГ-ын дарга болон Цахим засаглал академийн гүйцэтгэх захиралын гарын үсэг бүхий сертификатыг олгосон юм.

 

 

 

 

Сургалт, семинарын үеэр цахим засгийн үр ашиг, дэд бүтэц, аюулгүй байдал,  цахим гарын үсгийн хэрэглээ, цахим үйлчилгээнүүдийн талаар сонирхолтой, практик жишээнд тулгуурсан илтгэлүүд тавигдсан бөгөөд илтгэлүүдийг бүрэн эхээр нь дор хүргүүлж байна.

 

1. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл

 

 

 

2. “Цахим нийгэм, цахим засгийн үр ашиг” Цахим засаглал академийн ахлах эксперт, Эстони улсын ерөнхийлөгчийн зөвлөх хатагтай Лийа Ханни

 

 

3. “Цахим засгийн архитектур, цахим орчны бүртгэлийн дугаар (Digital ID)”, Цахим засаглал академийн Цахим засаглал академийн ахлах эксперт Маркус Пууа

 

 

4. “Цахим орчны бүртгэлийн дугаар (e-ID), цахим гарын үсгийн аюулгүй байдал”, Цахим засаглал академийн Үндэсний кибер аюулгүй байдлын асуудал хэлтсийн дарга Раул Рикк

 

 

5. “Цахим үйлчилгээ-практикт”, Цахим засаглал Сургалтын албаны менежер Аннела Кийрац

 

 

6. “Үндэсний кибер аюулгүй байдал”, Цахим засаглал академийн үндэсний кибер аюулгүй байдлын газрын дарга Раул Рикк

 

 

7. “Өгөгдөл солилцох системийн аюулгүй байдал”, Цахим засаглал академийн ахлах эксперт Маркус Пууа

 

 

8. “Цахим засаглалыг нэвтрүүлэх нь-Анхаарах асуудлууд”, Цахим засаглал академийн гүйцэтгэх захирал, Удирдах хорооны дарга Арво Отт

 

 

9. “Цахим засаглалыг орон нутгийн түвшинд нэвтрүүлэх нь”, Цахим засаглал академийн ахлах эксперт, Эстони улсын ерөнхийлөгчийн зөвлөх хатагтай Лийа Ханни

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2017.04.03