News photo


“Ухаалаг засаг” төслийн хүрээнд төрийн албан хаагчид Бүгд найрамдах Эстони улсад Мэдээллийн технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх туршлага судлаад ирлээ.

“Ухаалаг засаг” төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний дата төвийн мэдээллийн технологийн нэгжийн дарга, мэргэжилтэний баг Бүгд найрамдах Эстони улсад Мэдээллийн технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх туршлага судлаад ирлээ. Уг туршлага судлах аялалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Цахим засаг олон улсын академитай хамтран зохион байгуулсан юм.

Төрийн албан хаагчдын баг Эстонийн Засгийн газар, Эдийн засаг, харилцаа холбооны яам, Төрийн мэдээллийн системийн газар, Бүртгэл мэдээллийн системийн төв, Баталгаажуулалтын төв, Цахим засаг академи, Кибернетик компани, Таллины их сургуулийн Технологи инновацийн төвийн төлөөлөлүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан.

Төрийн цахим мэдээллийн системийн архетиктур, интеграци, иргэний цахим бүртгэл, төрийн цахим үйлчилгээний портал, цахим бизнесийн бүртгэл, цахим архив, цахим нотариат, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх цахим танхим, цахим зөвөлгөөн систем, кибер аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний цахим портал, бизнесийн процессын рэ-энжинерчлэл зэрэг сэдвээр олон улсын экспертүүдийн илтгэлийг сонсож, туршлага судалжээ.