Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн ажлын даалгавар

АЖЛЫН ДААЛГАВАР

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

 Төслийн дугаар:  5483-MN

Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн нь төслийн зохицуулагчийн шууд харьяалан удирдлага доор ажиллаж төслийн үйл ажиллагаа, ажлын явц үр дүнд хяналт шинжилгээ хийх, үнэлэх хяналт шинжилгээ үнэлгээний (ХШҮ) тогтолцоог хэрэгжүүлэх үнэлгээний дүнг төслийн зохицуулагч, захиалагч, Дэлхийн банканд тайлагнана.

Гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй тодорхойлолт

  • Үр дүнг нарийвчлан тодорхойлох хэлбэрийг (төслийн бодит үр дүнг үнэлэх үзүүлэлт, ХШҮ-ний логик загвар) боловсруулах;
  • Төсөлд тохирсон ХШҮ-ний тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн ХШҮ-ний ерөнхий төлөвлөгөө хуваарийг боловсруулж, төслийн зохицуулагчаар хянуулж, ХШҮ-ний үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Төслийн ХШҮ-ний төлөвлөгөө, нөлөөллийг үнэлэх төлөвлөгөөг боловсруулах;
  • Судалгааны үндсэн загварыг бэлтгэх, боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Үүнд үндсэн судалгааны асуулгууд, төслийн үйл ажиллагааны зохицуулалтын үнэлгээ хийх хүрээг тодорхойлох;
  • Төслийн гүйцэтгэлийг хянах, төслийн хүрээнд хийгдэх гэрээ, хэлэлцээр төслийг хэрэгжүүлэх зааварчилгатай нийцэж буй эсэхийг хянах төслийн захирал зохицуулагчид дэмжлэг үзүүлэх;
  • Төслийг амжилттай хэрэгжүүлэх дэмжлэгийг үзүүлэх.
  • Гэрээний хэлэлцээр хийхэд оролцох
  • Судалгааны хүрээний жишиг загварыг боловсруулахад Засгийн газрын ажилтнуудтай хамтран ажиллах;
  • Ажлын даалгавар, судалгаа, бусад бичиг баримтыг боловсруулах. Үүнд судалгааны асуулга, асуулга бөглөх заавар гэх мэт;
  • Төслийн бодит үр дүнд өгөгдлийн шинжилгээг хийхэд дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн зохицуулагчид тайлагнах, судалгааны үр дүнг танилцуулах;
  • Төслийн санхүүгийн болон бусад үйл ажиллагааны явцыг зорилго, зорилтдоо нийцэж байгаа эсэхийг нягтлан зорилгоор хянахад Төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн танилцуулга, явцын тайлан, ажлын даалгавар, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахад төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн бодит үр дүнг сайжруулах зорилгоор санал дүгнэлт өгөх; Засгийн газар, Дэлхийн банк, хүргүүлэх гарц, бодит үр дүнд чанарын хяналт хийх;
  • Удирдлагын зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн ХШҮ-ний чиглэлийн ажлууд, төслийн хэрэгжүүлэх нэгжийн бусад ажлуудыг зохицуулагчийн хүсэлтээр гүйцэтгэх;
  • Төслийн үйл ажиллагааны баримт бичиг төсөл хэрэгжүүлэх нэгжийг баримтлах заавар журмын хэрэгжилтийг хангуулах
  • Төслийн хэрэгжилтийг сайжруулах бусад ажил үүргийг гүйцэтгэх;

 Боловсрол, мэргэжлийн шалгуур

  • Мэдээллийн систем, Эдийн засаг Хуулийн чиглэлийн их дээд сургууль төгссөн байх.
  • Хяналт, Үнэлгээний чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Чанарын судалгааны арга зүйтэй хосолсон тоон шинжилгээ хийх өндөр ур чадвартай байх.
  • Дэлхийн банк олон улсын байгууллагаас санхүүждэг төслийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байх.
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх.
  • Багаар ажиллах өндөр ур чадвартай байх.