Ухаалаг засаг II төслийн Байгаль орчин, нийгмийн хамгааллын баримт бичгийн төсөл

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Иргэд болон аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд энэ төслийн зорилго оршино.

 

Бэлтгэл ажлын хүрээнд дараах төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар дараах баримт бичгийн төслүүдийг боловсруулаад байна.

 

Иргэд, аж ахуйн нэгжид эдгээр баримт бичигтэй танилцаж, санал байвал info@smart.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

 

  1. Төслийн талуудын оролцоог хангах төлөвлөгөөний төсөл | Draft Stakeholder engagement plan (SEP)
  2. Төслийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах журмын төсөл | Draft Labour management procedure (LMP)
  3. Төслийн байгаль орчны талаар баримтлах журмын төсөл | Draft Environmental Codes of Practice (ECOP)
  4. Төслийн байгаль орчин, нийгмийн хариуцлагын төлөвлөгөөний төсөл | Draft Environmental and social commitment plan (ESCP)

 

Холбоо барих:

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 1/5, Засгийн газрын 2-Б байр, 303 тоот

Утас: 264870

Имэйл: info@smart.gov.mn

 

2021.11.26