Төсөл хэрэгжүүлэх нэгж


Сангийн сайдын 2015 оны 213 дугаар тушаалаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, бүтэц, орон тоог баталсан.





Төсөл хэрэгжүүлэх нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 


14.1.ТХН нь дараах чиг үүрэгтэй:

14.1.1.төслийн үйл ажиллагаа, худалдан авалт болон санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн мэдээ, тайланг бэлтгэн боловсруулах;

14.1.2.төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрт заасны дагуу гүйцэтгэх;

14.1.3.зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр, тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг холбогдох дүрэм журам, зааварчилгааны дагуу үнэн зөв хөтлөх;

14.1.4.гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хуульд заасан хэмжээгээр бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын гэрээний санхүүжилтээс татвар, хураамж суутган тооцож, харьяалагдах татварын албанд шилжүүлэх;

14.1.5.гүйцэтгэгч, зөвлөхийн гэрээний ажлын даалгаврын биелэлтийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай төслийн захирал болон шаардлагатай тохиолдолд ТУХ-нд мэдэгдэж, холбогдох арга хэмжээний талаар санал боловсруулах;

14.1.6.төслийн зохицуулагч, бусад ажилтнуудын хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хуульд заасан хэмжээгээр харьяалагдах татварын болон нийгмийн даатгалын албанд шилжүүлэх;

14.1.7.төслийн үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төслийн хэрэгжилт дуусгавар болсны дараа, эсхүл шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжиж буй хугацаанд төсөл хэрэгжүүлэгч байгууллагад зохих журмын дагуу хүлээлгэж өгөх, шилжүүлэх;

14.1.8.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн хязгаар, жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, төсвийн хуваарьт гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад, дотоод хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлэх санхүүжилтийн саналыг боловсруулж, цаг хугацаанд нь холбогдох ТЕЗ-ийн төсвийн багцад тусгуулахаар хүргүүлэх;

14.1.9.төслийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн гүйцэтгэл болон дансны мэдээллийг тогтсон хугацаанд Шилэн дансны тухай хуулийн дагуу үнэн зөв тайлагнах;

14.1.10.ТХН нь төслийн хяналт-шинжилгээг хийх үүрэгтэй бөгөөд түүний мэдээллийг энэхүү журамд заасны дагуу Удирдлагын мэдээллийн системд оруулах, тогтмол шинэчлэх, хяналт тавих, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах.

  • төслийн үйл ажиллагаа, худалдан авалт болон санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн мэдээ, тайланг бэлтгэн боловсруулах;
  • төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрт заасны дагуу гүйцэтгэх;
  • зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр, тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг холбогдох дүрэм журам, зааварчилгааны дагуу үнэн зөв хөтлөх;
  • гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хуульд заасан хэмжээгээр бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын гэрээний санхүүжилтээс татвар, хураамж суутган тооцож, харьяалагдах татварын албанд шилжүүлэх;
  • гүйцэтгэгч, зөвлөхийн гэрээний ажлын даалгаврын биелэлтийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай төслийн захирал болон шаардлагатай тохиолдолд ТУХ-нд мэдэгдэж, холбогдох арга хэмжээний талаар санал боловсруулах;
  • төслийн зохицуулагч, бусад ажилтнуудын хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хуульд заасан хэмжээгээр харьяалагдах татварын болон нийгмийн даатгалын албанд шилжүүлэх;
  • төслийн үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төслийн хэрэгжилт дуусгавар болсны дараа, эсхүл шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжиж буй хугацаанд төсөл хэрэгжүүлэгч байгууллагад зохих журмын дагуу хүлээлгэж өгөх, шилжүүлэх;
  • дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн хязгаар, жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, төсвийн хуваарьт гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад, дотоод хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлэх санхүүжилтийн саналыг боловсруулж, цаг хугацаанд нь холбогдох ТЕЗ-ийн төсвийн багцад тусгуулахаар хүргүүлэх;
  • төслийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн гүйцэтгэл болон дансны мэдээллийг тогтсон хугацаанд Шилэн дансны тухай хуулийн дагуу үнэн зөв тайлагнах;
  • төслийн хяналт-шинжилгээг хийх үүрэгтэй бөгөөд түүний мэдээллийг Удирдлагын мэдээллийн системд оруулах, тогтмол шинэчлэх, хяналт тавих, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах.


Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд: 


 

 

Албан хаагчийн нэр 

Албан тушаал 

И-мэйл 

Утас 

1.

Ч.Нургул 

Төслийн зохицуулагч

nurgul@smart.gov.mn 

77111260

2.

Ё.Оюун-Эрдэнэ 

Санхүүгийн ажилтан

oyunerdene@smart.gov.mn 

77111260

3.

Б.Байгалмаа

Хяналт-шинжилгээ үнэлгээний ажилтан

baigalmaa@smart.gov.mn

77111260

4.

Г.Эрдэнэзаяа

Мэдээлэл харилцааны  ажилтан

erdenezaya@smart.gov.mn

77111260