Төслийн Удирдах хороо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 180 дугаар тушаалаар Төслийн Удирдах хороо байгуулагдсан.





Удирдах хороо нь дараах чиг үүргийг биелүүлнэ:


11.1.1.гэрээ, хэлэлцээрт тусгагдсан төслийн зорилтыг тогтсон хугацаанд бүрэн хэрэгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон ТХН-ийг шаардлагатай бодлогын удирдамжаар хангах;
11.1.2.төслийн үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай байлгах үүднээс тухайн салбар болон салбар хоорондын уялдаа холбоог хангах;
11.1.3.төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө, тухайн жилийн нарийвчилсан төлөвлөгөө, түүнд үндэслэсэн худалдан авах ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
11.1.4.энэхүү журмын 11.1.3-т заасан төлөвлөгөөний хэрэгжилт болон түүнд тавигдах хяналт-шинжилгээний тайланг хагас жил тутам, төслийн явцын үнэлгээний жилийн тайланг дараа жилийн эхний улирлын хурлаараа хэлэлцэн дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авах талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллага, ТХН-д зөвлөмж хүргүүлэх, биелэлтэд хяналт тавих;
11.1.5.хэрэв энэхүү журмын 11.1.4-т заасан зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй гэж үзвэл холбогдох этгээдэд хариуцлага тооцуулах тухай саналыг энэхүү журмын 7.1.4-д заасан хариуцлагатай байх зарчмын дагуу Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэх.
11.2.ТУХ нь ТХН-ийн ажилтны цалин, ТХН-ийн үйл ажиллагааны зардал, төслийн тусгай болон дэд дансанд хуримтлагдсан хүүгийн орлогын зарцуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй.
11.3.ТУХ нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас төслийн хэрэгжилтэд хийсэн жилийн үнэлгээгээр болон хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээгээр “А” үнэлгээ авсан ТХН-ийн ажилтнуудад жилд 1 удаа сарын цалингийн 30 (гуч) хувьтай тэнцэхүйц урамшууллыг олгох саналыг хэлэлцэн Сангийн яаманд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
  • Гэрээ, хэлэлцээрт тусгагдсан төслийн зорилтыг тогтсон хугацаанд бүрэн хэрэгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон ТХН-ийг шаардлагатай бодлогын удирдамжаар хангах; 
  • Төслийн үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай байлгах үүднээс тухайн салбар болон салбар хоорондын уялдаа холбоог хангах;
  • Төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө, тухайн жилийн нарийвчилсан төлөвлөгөө, түүнд үндэслэсэн худалдан авах ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
  • Төлөвлөгөөний хэрэгжилт болон түүнд тавигдах хяналт-шинжилгээний тайланг хагас жил тутам, төслийн явцын үнэлгээний жилийн тайланг дараа жилийн эхний улирлын хурлаараа хэлэлцэн дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авах талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллага, ТХН-д зөвлөмж хүргүүлэх, биелэлтэд хяналт тавих.


Удирдах хорооны бүрэлдэхүүн: 


Дарга: 

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга 


Гишүүд: 

  •  Үндэсний статистикийн хорооны дарга
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга 

  •  

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
  • Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга
  • Оюуны өмч, бүртгэл статистикийн ерөнхий газрын Тамгын газрын дарга


Нарийн бичгийн дарга: 

  • Төслийн зохицуулагч /саналын эрхгүй/